Монос модонд ургадаг тойл жимс нь сайхандаа... гэдэг үг орсон хүүхдийн дуу байдаг , бас "Монос" гэдэг эмийн худалдааны том компани байдаг.Монос модыг тарьж ургуулах талаар өгүүлсэн нэгэн заавар уншиад одоогоос хэдэн жилийн өмнө хэдэн мойл жимс авч сайн угаагаад тарьж туршсанаа санаж байна. Ер нь бүгдээрээ сайхан ургасан сан. Ойр хавийн
монос |
Нэг нь Энэ зурагт харагдаж байгаа монос мод. Нөгөө нь хүүгийн хашааны зүүн хойт буланд ургаж байгаа.
2009 онд тарьсан монос мод |
2. Урьдчилан үр суулгах зориулалттай багаж бэлтгэж авав.Үүнийг дараахь байдлаар хийсэн болно. 3-5 см зузаан цэвэрхэн брус модонд 3-5 мм нарийхан өрөмөөр нүх гарган өрөмдөж савх маягийн модыг хоорондоо 5 см-ийн зайтай 2-4 см урттай нүхлэж тармуур маягийн юм хийж авав. Зураг.
3. 7-р сарын сүүлээр ургаж болц нь гүйцсэн мойл жимснээс арай том шигийг нь түүж ялгаж
хальс ,шүүснээс нь ялган цэвэрлэж цэвэр усаар хэд сайн угааж ялгаж аваад усанд 3-4 цаг сойж байгаад хөрсөнд суулган цэвэр элсээр булж сайн дараад услаж сайн чийг өгөөд орхив.
4. Дараа нь өдөр бүр байнга бглөө орой болгон услаж байв. 7-14 хоногийн дараа нөгөө үр маань бүгд соёолсон юмдаа. Энэ нь хүнд ямар их урам өгдөг гэж сананаа. Миний хувьд маш сайхан . Бараг хүн болгон л тийм кайп авах биз ээ.
манай хашааны ойролцоо ургадаг монос модноос 20-оод үрэл авч сайхан угаагаад талбай дээр жижигхэн дэвсэг бэлтгээд элсээр бүрэн нөгөө угаасан тойлынхоо үрлүүдийг 5 , 5 см-ийн зайтай 2-3 см-ийн гүндсуулган өдөрт өглөө, орой 2 удаа услаад байв. Гэтэл хэсэг хугацааны дараа нөгөө үрлүүд маань соёлж эхлэв. Өөрөөр хэлбэл би монос тарьчихжээ. Эхний 2 жил баахан моностой болсон би яаж тараах тухайгаа бодож эхэлсэн юм.
ReplyDelete