Wednesday, December 2, 2015

гацуур

 Энэ зурагт анхны суулгасан гацуурын зураг
миний эхнэрийн дуртай мод нь  гацуур гэнэ. Нэг хүн дор хаяж 3 гацуур тариад түүнийгээ тордож  арчилж байвал нэн сайн гэнэ. Тэгээд бид 2015 оны намар буюу 2015оны 10-р сарын 10-даар Барилгачдын талбай , туул рестораны хооронд хавар, намар бүр хэсэг хугацаанд гардаг мод, бутны үрсэлгээ зардаг худалдааны улирлын цэгээс  3 настай жижиг гацуур мод 20,0 мянган төгрөгөөр худалдан авч суулгав.Ирэх  хавар дахин 2 бут нэмж авна

 Харин энэ зурагт интернэтээс татсан гацуур модны зураг

2008 оны 08-р сарын 07, Нийтэлсэн Sogoo
2015 онд 20,0 м/төг-өөр авч тарьсан гацуур
Шинэс, гацуур нь нарсыг бодвол илүү тэсвэртэй моднууд юм. Элсэнцэр, хар шороон шавранцар хөрсөнд ургах бөгөөд үр болон тарьцаар ургуулж болдог. Хугацаа нь 4-р сарын сүүлийн арав хоногоос 5-р сарын сүүлийн арав хоногийн хооронд тохиромжтой байдаг. Хөрс боловсруулах, мод суулгах: Тарьцаар тарьж буй тохиодолд 2-3 настай тарьц ашиглана. Хэрэв уулнаас өсвөр насны тарьц авчрах тохиолдолд уулын хөрстэй нь үндэсний системийг гэмтээлгүй ухаж авна. Хөрс боловсруулах хугацаа нь 4 сарын сүүлийн арав хоногоос 5-р сарын 1-р долоо хоног хүртэл. Сонгосон талбайдаа суулгац тарих суваг нүхээ ухахдаа эхлээд талбайгаа тэгшилж, хүрзээр гишгэн зөөллөж, гарсан шороогоо чулуу, өвсний үндэс зэргээс нь салгаж шигшинэ. Тогоолсон нүхэнд тарих тохиолдолд нүхний ёроолд бага зэрэг бордоо эсвэл шаварлаг хар шороо хийж өгвөл тарилт хийсэн эхний жилдээ ургалтын эрчмийг дэмжинэ. Нүхний диаметр нь 0.8-1м, гүн нь 0.5-0.6м байна. Ухсан нүхнээс гарсан шороог чулуу, хайрга элдэв хог хаягдлаас цэвэрлэнэ. 2-3 настай мод үржүүлгийн газраас ирсэн тарьц, суулгацын үндэс нь шороо багатай байдаг учраас нүх нь арай бага хэмжээтэй байж болно /диаметр нь 0.5-0.7м, гүн нь 0.5-0.6м байна/. Нүхнээс гарсан шимтэй хөрсийг буцааж ашиглаж болно. Модоо суулгахын өмнө нүх, шуудууг сайтар усалж чийгшүүлнэ. Бэлтгэсэн нүхэндээ үржил шимт хөрс, шорооноос хийж хонхойлгоод бага зэрэг шороотой үндэс бүхий тарьцаа гэмтээлгүй, тэгшхэн тавьж эргэн тойронд шороогоор сайтар чигжиж, нягтруулж өгнө. Илүү гарсан шороогоор 10-15см өндөр тогоо гарган мөн сайтар хүрзээр давтан нягтаршуулаад дахин услана. Тарьснаас хойш эхний 2-3 сарын хугацаанд усалгааг хийнэ. Усалгааг хийхдээ хөрсний гүнд 20см хүртэл чийгтэй байхаар тооцох ба услах давтамжийг аажмаар холдуулж нормыг ихэсгэж өгнө. Хур тунадасаас хамаарч усалгааны хэмжээг ихэсгэж багасгана. Өвөлдөө үндэсний хэсгийг цасаар булж нягтруулах юмуу эсвэл бууцаар хучвал илүү сайн.



2016 онд 50,0 м/төг-өөр худалдан  авсан  гацуур


2016 онд 5000 төгрөгөөр худалдан авсан нялх зулзган гацуур








манай тарьсан 3 гацуур 2018 оны зун

No comments:

Post a Comment