Monday, August 26, 2019

чацаргана жимс хураасан нь

1. 2006 оны  оны зун  6 сард хашаандаа чацаргана тарихаар Чинбат ах, эхнэр Бямбасүрэн миний эхнэр Даваахүү бид 4 Шувуун фабрикийн зүүн  талд байдаг "Монос" компанийн чацарганы  талбайд очив. Бидэнд 10-аад бут шууд газар дээрээс авч өглөө . Манайх л лав 2 эр 4 эм бут авсан юмдаг. Тэр нь одоо ч манай хаалганы ойролцоо ургаж л байна.  Харин нэг л жимслэж гавьдаггүй  байв. 2018 онд сайхан жимслэсэн боловч сайн түүж чадалгүй алдсан юм. Харагдаад л байсан ч намар сайн болгож байж түүнэ гэсээр байгаад 9 сар  нилээд гаргаж нэг өдөр түүх гээд очсон чинь шувуу түүгээд зөвхөн хальс нь үлдсэн байв. Би хальсанд нь хууртагджээ.  Энэ жил 8 сарын 22-нд эхнэр бид хоёр чацарганаа түүж авсан. Энэ нь 13 жилийн дараа хөдөлмөрийнхээ үр шимийг үзэж байгаа гэсэн үг. Жимс түүхэд бас ч тийм хялбар биш. Жимсний мод өргөстэй бас ишнээсээ амар автагдахгүй нилээд бөх, бас нилээд өндөрт сайн ургасан хэсэг нь байх тул авахад амаргүй гээд зовлон тоочоод байвал тоймгүй. Эхнэр маань мишерт эргүүлж  сироп хийсэн нь манай зарим ач,зээ нарт таалагдсан сан.Ялангуяа Сувдаад. Номин-Эрдэнэ нэг их таашаахгүй байх шиг байна лээ. Өвөл хаварын цагт ямар хэрэгтэйг тэд ойлгох болно оо.


2. 2009 онд чацаргана жисийг маш сайн угааж голын ясыг нь хальснаас  цэвэрлэж  хулэмжиндээ хавар тарьж ургуулав. Хавар 4 сарын сүүлээр суулгасан юм. 6 сар гарахад бүгд сайхан ургалаа . Өөрөөр хэлбэл би маш олон чацарганы үрсэлгээтэй болов. Тэднийг амьдруулах гэж  10-аад жил янз бүрээр  оролдов. Үр дүнд нь хүүгийн хашаанд 7-8 бут одоо л дөнгөж биежиж байна.Тэднээс жимс авах юм бол бас нэг хөдөлмөрийн үр дүн гарах болно доо.



No comments:

Post a Comment