1. Анх 2006онд Баз хүргэн Чинбат,Бямбасүрэн эгч эхнэр Даваахүү бид хэд чацаргана тарихаар шийдэж билээ. Ингээд эхнэр бид хоёр ах,эгч хоёроо даган Шувуун Фабрикийн ойрлцоохь " Монос" комданийн чацарганы талбайг чиглэж билээ. Тэр хавиас хэдэн буд авч урьдчилан бэлтгэсэн нүхэндээ суулгаж билээ.
2. Ингээд энэ нь үр сайн өгөбхгүй болохоор өвөл нь Увсын чацаргана гэхээр 1 кг жимс авч түүнээсээ 1 стаканыг таслан авч хөдөөгчидөө байлгаж байгаад хавар нь голын ясыг сайн угааж цэвэрлэн цэвэр усанд 1 өдөр дэвтээж ариутгаад хүлэмжнийхээ нэг хэсэгт үрслүүлэв.Энэхүү үрэслэгээ маань 6 сар гэхэд 5-6 см хиртэй өндөр ургөж эхлэв. Энэ үед өргөст хэмх, улаан лооль тарих цаг болж эхэлсэн тул чацарганыхаа үрэслэгээг жижиг сав, үрсэлгээний торхуудадад тарааж 7-8 сар хүртэл ургуулав. Түүнйхээ 30 ш -ыг нь хүүгийнхээ хашаанд хооронд нь 2-4 м зайтайгаар тарьж 30 ширхэг чацаргана тарилаа гэж бодов. Гэтэл тэдний хилээд хэсэг нь ургаж мөлжиж чадсангүй хий хоосон нүх л үлдэв, 20.. онд Барилгачдын талбай дээр намрын худалдааны үеэр сайхан жимслэчихсэн чацарганы мод нэг залуу зарж байна. 1 модыг нь 1500 төгөөр 10 мод авч нөгөө онгорхой будны нүхэндээ хийж 2 үлдсэнг хуучир 6 чацарганыхаа ойролцоо суулгалаа: Ингээд байж байтал мөн хэд хэдэн чацаргана үхэж бас л онгорхой нүх үлдэв.2018 онд Нармандах буюу Маяа олон чацарганы бут авчирчихсан хэрэгцээгээрээ ав гэсээр ороод ирэв .түүнээс нь 6 бут авч нөгөө онгорой нүхэндээ суулав. Гэтэл энэ 2019 онд бас л 3 нүх онгорхой болов. Түүндээ өөрийн хашаанд ургасан шижимээс авч суулгах санаа байна.
No comments:
Post a Comment