Friday, August 30, 2019

саванна

саванна 2010 онд савана хэмээх 1м хиртэй бургас модыг авчирч 20 орчим см -ээр 5 хэсэг хуваагаад урьд шуудууны зүүн үзүүрт тарьсан юм. 

Thursday, August 29, 2019

улиас

..... онд 2 ширхэг улиас тарьжээ. Дараа нь 2 ширэг улиас мөчируур нь үрслүүлж одоо 4 улиастай болжээ.

Гэрийнхээ зүүн талд суулгасан  2 улисны том нь 2014 онд суулгасан

Wednesday, August 28, 2019

Хайлаас

2008 онд 6 ширхэг Хайлаас  модны 2 настай  үрсэлгээ Барилгачдын талбай  дахь мод бут зарж байсан хүнээс авч  ганаагийн хашаа өөрийн хашаа  хоёрыг зааглаж байгаа төмөр хашааг буулгаж оронд нь 30 см гүн  20см өргөн шуудуу хөрсийг  найруулан хийж суулгав. Жил бүр янз бүрийн бут сөөг  нэмж тарьсаар яамар ч байсан хүн алхаад яваад байхааргүй зааг бий болов. өөрөөр хэлбэл хашаа болох  төрхөө олов.

Monday, August 26, 2019

чацаргана жимс хураасан нь

1. 2006 оны  оны зун  6 сард хашаандаа чацаргана тарихаар Чинбат ах, эхнэр Бямбасүрэн миний эхнэр Даваахүү бид 4 Шувуун фабрикийн зүүн  талд байдаг "Монос" компанийн чацарганы  талбайд очив. Бидэнд 10-аад бут шууд газар дээрээс авч өглөө . Манайх л лав 2 эр 4 эм бут авсан юмдаг. Тэр нь одоо ч манай хаалганы ойролцоо ургаж л байна.  Харин нэг л жимслэж гавьдаггүй  байв. 2018 онд сайхан жимслэсэн боловч сайн түүж чадалгүй алдсан юм. Харагдаад л байсан ч намар сайн болгож байж түүнэ гэсээр байгаад 9 сар  нилээд гаргаж нэг өдөр түүх гээд очсон чинь шувуу түүгээд зөвхөн хальс нь үлдсэн байв. Би хальсанд нь хууртагджээ.  Энэ жил 8 сарын 22-нд эхнэр бид хоёр чацарганаа түүж авсан. Энэ нь 13 жилийн дараа хөдөлмөрийнхээ үр шимийг үзэж байгаа гэсэн үг. Жимс түүхэд бас ч тийм хялбар биш. Жимсний мод өргөстэй бас ишнээсээ амар автагдахгүй нилээд бөх, бас нилээд өндөрт сайн ургасан хэсэг нь байх тул авахад амаргүй гээд зовлон тоочоод байвал тоймгүй. Эхнэр маань мишерт эргүүлж  сироп хийсэн нь манай зарим ач,зээ нарт таалагдсан сан.Ялангуяа Сувдаад. Номин-Эрдэнэ нэг их таашаахгүй байх шиг байна лээ. Өвөл хаварын цагт ямар хэрэгтэйг тэд ойлгох болно оо.


2. 2009 онд чацаргана жисийг маш сайн угааж голын ясыг нь хальснаас  цэвэрлэж  хулэмжиндээ хавар тарьж ургуулав. Хавар 4 сарын сүүлээр суулгасан юм. 6 сар гарахад бүгд сайхан ургалаа . Өөрөөр хэлбэл би маш олон чацарганы үрсэлгээтэй болов. Тэднийг амьдруулах гэж  10-аад жил янз бүрээр  оролдов. Үр дүнд нь хүүгийн хашаанд 7-8 бут одоо л дөнгөж биежиж байна.Тэднээс жимс авах юм бол бас нэг хөдөлмөрийн үр дүн гарах болно доо.



Sunday, August 25, 2019

Боролзгоно

2018 онд Сүхбаатар дүүргийн Дамбадаржаа дахь мод үржүүлэгийн газраас 1 боролзоны  бут авч суулгасан нь сайхан ургаж байна

боролзгоно



Чацаргана тарьсан түүх

1. Анх 2006онд  Баз хүргэн Чинбат,Бямбасүрэн эгч  эхнэр Даваахүү бид хэд чацаргана  тарихаар шийдэж билээ. Ингээд эхнэр бид хоёр ах,эгч хоёроо даган Шувуун Фабрикийн ойрлцоохь " Монос" комданийн чацарганы талбайг чиглэж билээ. Тэр хавиас хэдэн буд авч урьдчилан бэлтгэсэн нүхэндээ суулгаж билээ.
2. Ингээд энэ нь үр сайн өгөбхгүй болохоор өвөл нь Увсын  чацаргана гэхээр 1 кг жимс авч түүнээсээ 1 стаканыг таслан авч хөдөөгчидөө байлгаж байгаад хавар нь голын ясыг сайн угааж цэвэрлэн цэвэр усанд 1 өдөр дэвтээж  ариутгаад хүлэмжнийхээ нэг хэсэгт үрслүүлэв.Энэхүү үрэслэгээ маань  6 сар гэхэд 5-6 см хиртэй өндөр ургөж эхлэв. Энэ үед өргөст хэмх, улаан лооль тарих цаг болж эхэлсэн тул чацарганыхаа үрэслэгээг  жижиг сав, үрсэлгээний  торхуудадад тарааж 7-8 сар хүртэл ургуулав. Түүнйхээ 30 ш -ыг нь хүүгийнхээ хашаанд хооронд нь 2-4 м зайтайгаар тарьж 30 ширхэг чацаргана тарилаа гэж бодов. Гэтэл тэдний хилээд хэсэг нь ургаж мөлжиж чадсангүй хий хоосон нүх л үлдэв, 20.. онд Барилгачдын талбай  дээр намрын худалдааны үеэр сайхан жимслэчихсэн чацарганы мод нэг залуу зарж байна. 1 модыг нь 1500 төгөөр 10 мод авч нөгөө онгорхой будны нүхэндээ хийж 2 үлдсэнг хуучир 6 чацарганыхаа ойролцоо суулгалаа: Ингээд байж байтал мөн хэд хэдэн чацаргана үхэж бас л онгорхой нүх үлдэв.2018 онд Нармандах буюу Маяа олон чацарганы бут авчирчихсан  хэрэгцээгээрээ ав гэсээр ороод ирэв .түүнээс нь 6 бут авч нөгөө онгорой нүхэндээ суулав. Гэтэл энэ 2019 онд бас л 3 нүх онгорхой болов. Түүндээ өөрийн хашаанд ургасан шижимээс авч суулгах санаа байна.

хус

2018 оны намар  Сүхбаатар дүүргийн Дамбадаржаа дахь мод үрсэлгээний газраас 1 хус ,1 боролзгоно, 4 ширхэг тэхийн шээг авч тарив,Хусыг нь зүүн талдаа нарс, улиасны хавьд суулгавЭнэ жил буюу 2019 онд 2 дахь жилээ ургаж байна

далан хальс

 2016 онд далан хальс гэсэн өвөрмөгч нэртэй  бутлаг модны  үрсэлгээг   барилгачдын талбай дахь үрсэлгээ зарж байсан хүнээс  авч тариад 4 дэх жилдээ явж байна. Эхний жил  сайхан ургасан ч жимс гарсангүй. Хоёр дох жил нь гордсон боловч бас байдаггүй ,Нөгөө Үрсэлгээ зарсан хүн дээрээ сайхан ургасан ч жимс гарахгүй байгаа тухайгаа хэлсэн чинь хэт хөлдөөгөөд байна таар шуудайгаар хучиж ороо  гэлээ. 3дахь жил нь давуу давхарлаж байгаад маш сайн ороогоод орхилоо. Басл ургасангүй Харин ч нэг бут нь хөрснөөсөө булга үсэрээд унав. Тэгсэн эхнэр маань нөгөө сайн ургасан бутнаас илүү нэг салааг салган нөгөө бутанд суулгав. ирэх жил л харах үлдлээ.

далан хальс