Шар
хуайс буюу тураг харгана
Тураг харгана сонирхох болсон тухай
Өмнөх жилүүдэд би үхрийн нүд,
чацаргана, улиас,мойл , даль, нохойн хошуу, мянган уулын шүүдэр цэцэг, зэрлэг
сонгино зэрэг бут сөөг, цэцэгс, ургамлыг
тарих гаршуулах оролдлого зөндөө хийж
зарим нь амжилттай болж зарим нь ч нэг хэсэг ургаж байснаа ургаагүй билээ.
Эхнэр бид хоёр 2012 онд Швед улсын нийслэл
Стокгольм хотод хагас жил болж
хэрхэн утаагүй орчин бүрдүүлж чадсаныг нүдээр үзэж бахархах сэтгэл өөрийн эрхгүй
төрж манай Улаанбаатар хот яаж энэ улс орон шиг гоё болох вэ гэх бодол бид
хоёроос салахаа байж энэ санаа минь сүүлдээ ёстой амны уншлага болсон юм даа.
Тэгээд манай урьд талд байдаг хүүгийнхээ хашаанаас хэд хэдэн талыг буулган
50-60 см гүн, 20-30см өргөн,
20 гаруй м урт суваг ухаад орхив.
Санаа нь энэ хэсэгт швед орон шиг мод тарьж түүгээрээ хашааг орлуулах
гэсэн юм. Үнэхээр энэ нь хоёр талтай.
Нэгд ингэж мод тариад ургуулж арчилж чадвал ногоон орчин бүрдүүлэхэд хувь нэмэр болж
байгаа хэрэг. Нөгөө нь мэдээж хашааг
орлож байгаа юм. Энэ санаагаа олон хүнд
хэлсэн боловч бүүр доог тохуу болох янзтай.
Гэвч би шантарсангүй. Харин хүмүүст хэлэхээ болчихоод өөрөө хийгээд үзэхээр шийдлээ. Энэ санаагаа хэрэгжүүлэхийн тулд энэ сувагийг ухаж байгаа нь энэ юм. Дараагийн асуудал нь ямар мод тарих вэ гэдгээ
шийдэж сонгох байлаа. Нилээд судалсаны эцэст тураг харгана буюу шар хуайсыг
тарьж үзэхээр шийдлээ. Энэ үеэс л би модлог ургамлыг сонирхон судлаж эхлэсэн
гэж болно. Хавар намар мод тарих үеэр
янз бүрийн модны үрслэгээ гадуур элбэг байдаг боловч тэр бүр сэтгэлд таарахгүй тэгээд
бас үнэтэй болохоор тэтгэвэрийн хөгшин би шууд худалдаад авчихаж чадахгүй тул
өөрөө үрэслэгээ хийж тариад үзэхээр шийдлээ. Номноос мод, сөөгийг ургуулах
аргуудыг судласан боловч сайн үр дүнгээ тэр болгон өгөхгүй л байв. Тэгээд шар
хуайсыг үрээр нь тарьж үзэхээр шийдэж 2013 оны 8 дугаар сарын 10-даар төв цэцэрлэг рүү
орлоо. Тэд ажиллаж байсан хот тохижуулахын ажилчдаас шар хуайсны үр хэрхэн олох
талаар лавлахад одоо яг үр авах цаг нь тул заавал худалдаж авна гээд яах вэ
гээд над зааж өглөө. Ингээд атга
хиртэй үр
аваад бөөн баяр гэртээ ирж номонд заасны дагуу ажиллав.
Шар хуайсыг үрээр тарих нь.
1.
Үр бэлтгэх
Намар 7 дугаар сарын эцэс 8-р сарын эхэнд шар хуайсны үр
боловсрох үед нь түүж авна. Үр нь шархуайсны модонд хурууны хэмжээнд арай хүрэхгүй урт гозгор хэлбэрийн уутанд
байна. Нэг уутанд 3,4 бүүр 5-6 ширхэг
бөөрөнхий үр байна. Сайн боловсорсон нь хүрэн өнгөтэй арай болоогүй нь ногоон
өнгөтэй байна.
шар хуайсны үр гэр ууттайгаа болон задгайгаар байгаа
нь
|
21.
Түүж авсан үрээ уут буюу хүүдийнээс нь салгаж цэвэрлээд
сайн угааж цэвэр усанд 4 цаг хиртэй дэвтээнэ.
32. Өмнө ухаж бэлтгэсэн шуудуйгаа үржил шимтэй шороогоор дүүргэж сайн услана.
43. Үр хооронд 5 см зайтай, 2-3 см ( хуруугаараа
гүн шиг газраа хонхойлгож дараад) гүнд
үрээ хийж
хучина.
54. Тэгээд тогтмол сайн услахад 14 хоногоос эхлэн соёолж эхлэнэ.
Модны тайрдасаар үрсэлгээ бэлтгэх нь
Тоорой, улиангараас бусад улиас мод, ихэнх
бургас, сухай зэрэг мод, сөөгийг модожсон мөчрийн тайраадсаар ургуулж болно. Тоорой, улиангарыг үндэсний
тайраадсаар үржүүлэх боломжтой.
Тайрдас, тайраадас бэлтгэх нь
Модожсон мөчрийн
тайрдсыг намар орой хажуугийн нахиа сууж
навч шарлаж унаж эхэлсэн үеэс нэг болон хоёр настай найлзуураас тайрч
авна. Өвлийн хүйтэн, агаарын хэм -10о
С –ээс доош бууж хүйтрэх үеэр мөчир бэлтгэхгүй байх нь зүйтэй. Хавар дулаарч эхэлмэгц нахиа хөөх хүртэл
хугацаанд үргэлжлүүлэн бэлтгэнэ.
Тайрдас
найлзуурыг 50-100 ширхэгээр багцалж бооно. Намар бэлтгэсэн тайраадсыг хөрс
хөлдөөгүй байхад шууд суулгаж болно. Эсвэл
хавар болтол зоорь, шуудуунд хадгална. Дор нь 5-10 см зузаан элс дэвсэн
тайрдсуудыг 1,0-1,5 м гүн шуудуунд сүрэл зэрэг тусгаарлагч зүйлүүдтэй үелүүлэн
хэвтүүлж хадгалж болно. Газрын гадаргатай тэгш болсон үед 20-30 см шороо, элсээр булж өгнө. Сүүлд нь
20-30 см зузаан цасаар нэмж хучна.
Ер нь хавар
нахиа хөөхөөс өмнө хэд хоногийн дотор тайрдас найлзуурыг бэлтгээд зоорь,
шуудуу, байшингийн сүүдэрт 30-40 см зузаан элс, шороогоор булж хадаглах нь илүү
амар байдаг.
Мод, сөөгний 1-2
настай найлзуур янз бүрийн урттай бахйдаг. Модожсон мөчрийн тайрдасуудаа хөрсөнд
яг суулгахын өмнө тайраадас болгож
тайрах нь зүгээр. Тайраадасны урт нь ойт хээр, хээрийн бүсэд улиас, бургас,
сухай гэхэд 20-25 см байхад тохиромжтой, бүдүүн нь 0,4-1,8 см байхад
болно. Тайраадасны доод бүдүүн үзүүрийг
нахианы талд ташуу, дээд үзүүрийг нахианы дээхэн талаар тэгш тайрна. Ер нь
найлзуурын моджоогүй үзүүрийн хэсгийг тайраадсанд ихэвчлэн ашигладаггүй.
Шар хуайс тарьсан түүх минь
.2013 оны намар шар хуайсныхаа үрийг зааврын дагуу өөрийн бэлтгэсэн үрсэлгээний табайд тарилаа. Намар хүртэл сайхан соёолж ургалаа. Тэр жилдээ талбай дээр нь өнжөөж 2014 оны намар гэрийнхээ ойролцоо нэг хэсгийг тарьж үлдсэн хэсгийг бас тэр жилээ өнжөөв. Харин бутыг нь авсан газраа нөхөж үр суулгаад тэр жилээ өнгөрөв. 2015 онд хүүгийнхээ хашааны зүүн хойноос 2-3 тал хашааы хиртэй газар шуудуу ухаж мод тарихад бэлтгээд үрслүүлсэн бутныхаа талыг суулгав. Үлдсэн бут нь ургаад нилээд моджоод ирсэн юм. 2017 оны зун охин маань хашаандаа мод тарина гээд ирэхээр нь үлдсэн бутыг тэдний хашаанд тарьсан юм. 2017 оны 8 дугаар сарын 10-даар шар хуайсны үр авахаар нөгөө газраа очиход бүгд болоод уначихсан байв.