Thursday, November 24, 2016

гүзээлзгэнэ




Зэрлэг гүзээлзгэнэ тарих гэж оролдсон нь


    Гүзээлзгэнэ тарьж ургуулах сонирхол над маш их  байсан юм. Юуны өмнө зэрлэг гүзээлзгэнэ тарихаар шийдэж хашааныхаа өмнө хэсгийн голд нэгэн жижиг талбайг тохижуулан хагалаж бэлтгэв. Тэгээд баз хүргэн Чинбат  ахдаа өөрийн ургуулж байгаа гүзээлгэнээсээ 1-2 ш бут өгөхийг хүсэв. Ах чимээгүй яваад өгсөнөө нэг хүрз шороо аваад ирэв. Тэр нь нөгөө миний гуйгаад байсан гүзээлгэний бут ажээ. Бид хоёр бэлтгэсэн талбайнхаа голд авчирсан бутуудыг суулгав. Ингээд тэр жилдээ уг талбайгаа услаад байлаа . Яг үнэнийг хэлэхэд сайхан ургасан бөгөөд уг талбайн бараг тал нь гүзээлгэний навчаар дүүрэв.Гүзээлзгэний навчаас тэмтрүүл хэмээх урт иш урган нилээн хол яваад биеэ даалгүй газар буух бөгөөд тэндээ үндэслэн шинэ гүзээлзгэнэ ургана. Тэр нь цааш яваад мөн үндэслэнэ. Гэх мэтээр тэр талбай дорхоноо ногоон навчаар дүүрэв. Би мэргэжлийн хүн биш болохоор хэрхэн тордох, арчлах талаар үнэндээ мэдлэг дутаж байлаа. Ямар ч байсан 3-4 жил ургуулаад оролдоод л байв.2017 оны хавар ах хэлж байна аа. Талбайгаа хашаад дээрээс нь гялгар уутаар хучвал салхины нөөлөгөөс хамгаалж гүзээлзгэний цагаан цэцэг нь цаашид жимс болж боловсроно гэв. Гэвч би энэ удаа тэгж чадалгүй зуссан юм. Гэвч миний талбайг маш  их гүзээлгэний навчтай болсон юм.Одоо ч байгаа.


Ганхуяг


Миний төрсөн дүү Ганхуяг 2016 оны зун шадивлан хавиар ургадаг "Мянган уулын шүүдэр цэцэг "гэдэг гэдэг цэцэгийг авч үрслүүлж туршихаар
Эрдэнэтээс ирсэн боловч  уг цэцэг тэр  ургаагүй юу эсвэл хүмүүс түүгээд сүйтгэчихсэн юм уу  олоогүй юм. Ингэж явахдаа Ганхуяг нэгэн санаа хэлсэн юм. Энэ нь одоо гадуур зарагдаад байгаа том гүзээлзгэнийг тарих тухай байлаа. Би гайхаад  яаж гэвэл: "Ногоон сор " компани Цондон болдогт хүлэмжээрээ зарж байгаа гэлээ. Тэхээр нь бид хэд Цонцон болдог орж уг хүлэмж дээр очсон боловч . Зааж зааварлах нь бүү хэл оруулах ч үгүй харин хотод байдаг төв  газраа тойм төдий зааж өгөв.Харин олзуурхууштайн жижиг хайрцагт хийсэн гүзээлгэнээ зарж байв. Би нэг хайрцаг нь 15 мянган  төгрөг байсан тул бүгд дэмий гээд авсангүй. Эндээс би юу ойлгосон гэхээр гүзээлзгэний хальснаас үрийг түүж авдаг тэр нь бас нилээн ажиллагаатай болохыг ойлгов. Дараахан нь миний охин Нандинцэцэг ОХУ-ын Улаан -үүд хот руу аялалаар явж ирэхдээ Нилээд нэмжээний том гүзээлзгэнэ авчирсан юм. Түний хальснаас үр авсан боловч бас ургуулах учраа олохгүй байсаар байв. Гэтэл 2016 оны намар би yuotube сайт ухаж байгаад Гүзээлгэнэ тарьдаг хэд хэдэн хүний бичлэг олж үзэв. Маш их ойлгомжтой бараг одоо ч хийж болмоор санагдаж байв.

Балдандорж гуай

yuotube  Сайт дээрх бичлэгүүдээс хэдэн хүний хаяг, утасны дугаар байсны дотор " Гзээлзгэнэ тарьдаг айл"  гэсэн бичлэг онцгой анхаарал татсан нь манайтай ойр байв. Энэ хүн нь Балдандорж гэдэг хүн байв. Утсаар ярьлаа . Энэ үе 2016 10 сар байсан тул тэрээр одоо орйтсон  би өөрийн бутнуудаа унтуулсан. харин хавар ярь гэв.2017 оны хавар 3 сард ярьсан чинь арай болоогүй байна. 4 сар гаргаад ярь гэв. ингээд хавар 4 сар гаргаад ярьсан чинь хүрээд ир гэж байна. Урьд нь бас би тэднийхийг зорин хэд хэд очсон боловч олоогүй юм. Гэтэл цаг нь болсон юм байлгүй . Тэдний гудмаар хайгаад явж байтал нэг үхэр туусан залуу явж байна. Асуусан чинь тэр залуу би мэднэ гээд нэг хаалгыг өөрөө онгойлгоод яваад орчихов. Ингэж би эрэл сураг болсон Балдандорж гуайтай танилцсан юм.Бид хоёр ярилцаад би эхнэр, охин хоёртойгоо ирж гүзээлзэний үрсэлгээгээ  авахаар тохиров. Дараа нь эхнэр Г.Даваахүү, Охин А.Нандинцэцэг нарын хамт ирж 4 ширхэг үрсэлгээг нэг бүрийг нь 25000 төгрөгөөр авч. Хэрхэн тарьж арчлах талаар зөвлөлгөө авлаа.

Миний "мини хүлэмж" .

Ингээд Балдандорж гуайгаас авсан зөвлөлгөөний дагуу өөрийн шилэн хүлэмжний үүдний хэсгийг түүний ззаврын дагуу янзлаж 4 хэсэг хуваан хар шороогоор дүүргэж 4 бутаа суулгав.
Балдандорж гуай уг нь уулын арын цэвэр хар шороо сайн байдаг гэсэн боловч би өөрийн бололцоогоор "дээд салхитынт" -ынхаа  дээхнэ талаас хар шороо авсан юм.Нөгөө бэлдсэн шороогоо миний хүлэмжийнхээ урьдчилан бэлтгэсэн 4 хайрцагт хийж үрсэлгээгээ суулгав. Энэ ажиллагааг эхнэр маань өөрийн биеэр зааварчилгаа авсан тулгардан гүйцэтгэв.Анхны жимс нэг их удалгүй гарч ирэв.   дараа байдлаа илтгэж Балдандорж гуайнд очиход Над зөвлөгөө өгөхийн хамт 2 бут нэмж бэлэглэв.Манай өөрийн талбайд бас хэд хэдэн бут нэмж ургав. Ингээд бид бараг 10-аад буттай болов.

Өвлийн бэлтгэл  гүзээлзгэнээ хучисан нь.

2017 оны 10 дугаар сарын 8-нд  5 том шуудай модны үртэс "Далайхүү" моны захаас эхнэр охин бид гурав авчирч удалгүй цасан шуурга болох үеэр Балдандорж гуайгаас асууж байгаад гүзээлзгэнээ хучив.Ингээд  бид ирэх хавар хэд хэдэн төлөвлөгөөтэйгээр өвөлд бэлтгэв.








Friday, September 23, 2016

Давжаа алим

2015 оны хавар Барилгачдын талбай дээр гардаг модны үрсэлгээний үзэсгэлэн худалдаанаас 1 ш давжаа алим, 2ш гацуур, 1 ш агч, 3 ш нохойн хошууны бут зэрэг мод бут худалдан авч хашаандаа суулгасан юм.