Wednesday, December 2, 2015

гацуур

 Энэ зурагт анхны суулгасан гацуурын зураг
миний эхнэрийн дуртай мод нь  гацуур гэнэ. Нэг хүн дор хаяж 3 гацуур тариад түүнийгээ тордож  арчилж байвал нэн сайн гэнэ. Тэгээд бид 2015 оны намар буюу 2015оны 10-р сарын 10-даар Барилгачдын талбай , туул рестораны хооронд хавар, намар бүр хэсэг хугацаанд гардаг мод, бутны үрсэлгээ зардаг худалдааны улирлын цэгээс  3 настай жижиг гацуур мод 20,0 мянган төгрөгөөр худалдан авч суулгав.Ирэх  хавар дахин 2 бут нэмж авна

 Харин энэ зурагт интернэтээс татсан гацуур модны зураг

2008 оны 08-р сарын 07, Нийтэлсэн Sogoo
2015 онд 20,0 м/төг-өөр авч тарьсан гацуур
Шинэс, гацуур нь нарсыг бодвол илүү тэсвэртэй моднууд юм. Элсэнцэр, хар шороон шавранцар хөрсөнд ургах бөгөөд үр болон тарьцаар ургуулж болдог. Хугацаа нь 4-р сарын сүүлийн арав хоногоос 5-р сарын сүүлийн арав хоногийн хооронд тохиромжтой байдаг. Хөрс боловсруулах, мод суулгах: Тарьцаар тарьж буй тохиодолд 2-3 настай тарьц ашиглана. Хэрэв уулнаас өсвөр насны тарьц авчрах тохиолдолд уулын хөрстэй нь үндэсний системийг гэмтээлгүй ухаж авна. Хөрс боловсруулах хугацаа нь 4 сарын сүүлийн арав хоногоос 5-р сарын 1-р долоо хоног хүртэл. Сонгосон талбайдаа суулгац тарих суваг нүхээ ухахдаа эхлээд талбайгаа тэгшилж, хүрзээр гишгэн зөөллөж, гарсан шороогоо чулуу, өвсний үндэс зэргээс нь салгаж шигшинэ. Тогоолсон нүхэнд тарих тохиолдолд нүхний ёроолд бага зэрэг бордоо эсвэл шаварлаг хар шороо хийж өгвөл тарилт хийсэн эхний жилдээ ургалтын эрчмийг дэмжинэ. Нүхний диаметр нь 0.8-1м, гүн нь 0.5-0.6м байна. Ухсан нүхнээс гарсан шороог чулуу, хайрга элдэв хог хаягдлаас цэвэрлэнэ. 2-3 настай мод үржүүлгийн газраас ирсэн тарьц, суулгацын үндэс нь шороо багатай байдаг учраас нүх нь арай бага хэмжээтэй байж болно /диаметр нь 0.5-0.7м, гүн нь 0.5-0.6м байна/. Нүхнээс гарсан шимтэй хөрсийг буцааж ашиглаж болно. Модоо суулгахын өмнө нүх, шуудууг сайтар усалж чийгшүүлнэ. Бэлтгэсэн нүхэндээ үржил шимт хөрс, шорооноос хийж хонхойлгоод бага зэрэг шороотой үндэс бүхий тарьцаа гэмтээлгүй, тэгшхэн тавьж эргэн тойронд шороогоор сайтар чигжиж, нягтруулж өгнө. Илүү гарсан шороогоор 10-15см өндөр тогоо гарган мөн сайтар хүрзээр давтан нягтаршуулаад дахин услана. Тарьснаас хойш эхний 2-3 сарын хугацаанд усалгааг хийнэ. Усалгааг хийхдээ хөрсний гүнд 20см хүртэл чийгтэй байхаар тооцох ба услах давтамжийг аажмаар холдуулж нормыг ихэсгэж өгнө. Хур тунадасаас хамаарч усалгааны хэмжээг ихэсгэж багасгана. Өвөлдөө үндэсний хэсгийг цасаар булж нягтруулах юмуу эсвэл бууцаар хучвал илүү сайн.



2016 онд 50,0 м/төг-өөр худалдан  авсан  гацуур


2016 онд 5000 төгрөгөөр худалдан авсан нялх зулзган гацуур








манай тарьсан 3 гацуур 2018 оны зун

Нарс мод

  

Нарс модны тухай

Хашаандаа мөнх ногоон мод тарих нь миний байнгын мөрөөдөл байв. 2014 оны хавар тарих мод сонирхоод  модны үүрсэлгээ зардаг Барилгачин, МҮЭ-ийн соёлын төв ордон  хавиар үрсэлгээ ёонирхон явж байтал “Тужын нарс”-ын ногоожуулахтөсөл дээр ажилладаг хэдэн залуустай тааралдав. Дотор талд нь 1 үрсэлгээг 10 мянга гээд хөдлөхгүй байв. Уг нь замд таарсан нэг хүн 1000 орчим төгрөгөөр авсан гээд явж байсан юм. Нөгөө залууст үнэнээ хэлсэн чинь  Нэг надад Эд ингээдл байгаа юм. Май ахаа гээд нэг бут өгөв. Та Сайн арчлаадургуулаарай гэв.Би Мөнгө өгөх гэсэн авсангүй. Тэгээд баярлаад гэртээ ирээд нөгөө бутаа суулгах гэсэн 10 ширхэг байдаг байгаа. Өөрийн ногооны талбайд 5-ыг урь хашаанд 5-ыг суулган ёстой зогсоо зайгүй услаад байв. Хэсэг Хөдөө гүүр яваад ирэх хооронд урьд хашааны 5 нь үхээд Хойд хашааны 5нь сайхан сэргээд ирэв. Явцын дунд нэг нь сэргэсэнгүй ингээд 4 буттай үлдсэн юм даа.


2017.10.19  2 настай нарс
шилжүүлэн суулгасан 2 настай нарс





















2019,09,15 нд манай нарсны байдал



























монос



Монос модонд ургадаг  тойл жимс нь сайхандаа...  гэдэг  үг орсон хүүхдийн дуу байдаг , бас "Монос" гэдэг эмийн худалдааны том компани байдаг.Монос модыг тарьж ургуулах талаар өгүүлсэн  нэгэн заавар уншиад одоогоос хэдэн жилийн өмнө хэдэн мойл жимс авч сайн угаагаад тарьж туршсанаа санаж байна. Ер нь бүгдээрээ сайхан ургасан сан. Ойр хавийн

Image result for монос
монос



айлуудад өгөөд  2-ыг авч үлдсэн сэн.


Нэг нь Энэ зурагт харагдаж байгаа  монос мод. Нөгөө нь хүүгийн хашааны зүүн хойт буланд ургаж байгаа.






2009 онд тарьсан монос  мод
1. Одоогийн монос ургасан байгаа газрыг эхлээд хагалаж томхон чулууг авч тармуураар самнаж тэгшлэн сайхан янзлав.
2. Урьдчилан үр суулгах зориулалттай багаж бэлтгэж авав.Үүнийг дараахь байдлаар хийсэн болно. 3-5 см зузаан цэвэрхэн брус модонд  3-5 мм нарийхан  өрөмөөр нүх гарган өрөмдөж савх  маягийн модыг  хоорондоо 5 см-ийн зайтай 2-4 см урттай нүхлэж тармуур маягийн юм хийж авав.  Зураг. 
3. 7-р сарын сүүлээр ургаж болц нь гүйцсэн мойл жимснээс арай том шигийг нь түүж ялгаж
хальс ,шүүснээс нь ялган цэвэрлэж цэвэр усаар хэд сайн угааж ялгаж аваад усанд 3-4 цаг сойж байгаад хөрсөнд суулган цэвэр элсээр булж сайн дараад услаж  сайн чийг өгөөд орхив. 
4. Дараа нь өдөр бүр байнга бглөө орой болгон услаж байв. 7-14 хоногийн дараа нөгөө үр маань бүгд соёолсон юмдаа. Энэ нь хүнд ямар их урам өгдөг гэж сананаа. Миний хувьд маш сайхан . Бараг хүн болгон л тийм кайп авах биз ээ. 

Tuesday, December 1, 2015

Даль




Далийн ягаан цэцэг. Чингэлтэй уулын хойт талын уулын Салхит, Ар согоот хэмээх амууд руу харсан уулын хойт хэсэг дээр хавар эрт 4р сарын дудуур ургадаг . сайхан үнэртэй модлог бургас хэлбэрийн мод байдаг юм. Жил бүрийн хавар эрт уг модны хавьцаа сууж байхад анхилуун сайхан үнэр нь үнэхээр сайхан  байдаг юм.