Monday, November 30, 2015

Чацаргана

Image result for чацаргана
Чацаргана
Нэг.Чацаргана  тарих орчныг сонгох нь.
Чацаргана нь гол  мөрний эрэг дагуух наранд ээвэр , элсэрхэг , хөнгөн хөрсөнд ургах зохилдлоготой учир тарих орчныг  сонгохдоо байгаль экологийн энэ нөхцлийг нь харгалзан үзэх шаардлагатай. Чацаргана хөнгөн элсэрхэг хөрсөнд сайн зохицож 1,5-6 м хүртэл  өндөр ургадаг мод хэлбэрийн бутлаг ургамал.  Үндэс нь 0,5-1 м /голдуу 80 см/ гүнд байрлаж хааш хаашаа 6 м хүртэл зайд тархана. Чацарганы суулгацыг хооронд нь 3-4 м зайтай тарина.
                        Чацарганы талбайн схем
0 0 0 0 0 0 0
0 0 0 0 0 0 0                          х -  эр чацаргана
Х 0 0 х 0 0 х                          0 – эм чацаргана
0 0 0 0 0 0 0                          8-10 эм чацарганад 1 эр чацаргана оногдохоор тарина.
0 0 0 0 0 0 0
Х 0 0 х 0 0 х

Хоёр. Нүх бэлтгэх
25-50 см радиустай 30-80 өндартэй нүх/ хөрснөөс хамаарч/ -ийг ухаж бэлтгэн 30% нь бууц, 30% нь хар шороо, үлдсэн хувь нь  элс байхаар найруулсан  хөрсийг нийж сайн услаж өгнө. Мөн ус тогтох тогоог мод суулгахтай адил хийж өгнө.

Гурав. Чацарганыг үрслүүлэх арга
·         Ногоон мөчрөөр үржүүлэх 
Ногоон мөчрийг ойт хээр, хээрийн бүсэд 7-р сарын 1, 2 дугаар 10 хоногт багтаан бэлтгэх нь тохиромжтой. Шинээр ургасан ногоон мөчир нь хагас моджсон  буюу гараар барьж үзэхэд нэлээд хатуувтар болсон байдаг. Мөчрийг наргүй бүрхэг өдөр буюу үдэш, өглөө эрт бэлтгэнэ.4-6 навчтай мөчир авч 50-100 ширхэгээр багцлан боож гетероауксин, гуматнатри, гуматкали зэрэг идэвхжүүлэгчтэй усанд хийгээд 12-14 цаг байлгана. Бэлтгэсэн мөчрийнхөө доод хэсгийн навчийг аваад мананжуулсан төхөөрөмж бүхий бичил хүлэмжинд  суулгаж үржүүлнэ. Энэхүү бичил хүлэмжний хөрсийг бэлтгэхдээ талбайнхаа бүх хөрсийг ухаж аваад уланд нь 8-10 см хайрга, түүний дээр 20 см язмагтай хар шороон хөрсийг голын элстэй 1:1 харьцаатайгаар бэлтгэн хийж, өнгөн хэсэгт нь 10 см зузаан элс шигшин дэвсэнэ. Ингэж бэлтгэсэн  хөрсөө  сайтар гишгэж нягтруулсан байх шаардлагатай.
Мөчрөө эгнээ хооронд 30 см, мөчир хооронд 5 см зайтайгаар суулгаад манажуулсан төхөөрөмжөөр  услаж эхлэнэ. Усаа ган хоолой/труба/гоор гүйлгэн түүний дээр нь усыг шахах мананцар, усан бороо үүсэх байрлалаар усаа гаргахад хүлэмжийн дотор жигд манан үүснэ. :Дуслаар услах төхөөрөмж ашиглахад мананжуулагчаас дутахгүй онцлогтой. /Зураг 4/
 Эхний 20-25 хоног 10-20 минутын завсарлагаатай гаар хагас цаг тутам усаа тавьж мананжуулахад суулгасан бүх мөчир хэвийн байдалтай амьдарч , 14-20 хоногт каулус үүсч ихэнх мөчирт үндэс нь 30-35 хоногт бий болон шинээр навч ургаж эхлэнэ. Энэ үеэс нь усалгааг багасгаж, хүлэмжинд салхи үе үе оруулж , дулааны хэмийг аажим аажмаар багасгана. Мананжуулах төхөөрөмжийн доторх температурийг +24-өөс +290 С орчимд байлгаж, 30-аас дээшлэхэд бүтээлгийг онгойлгон салхи оруулж хүлэмжийн доторхи дулааныг зохицуулах нь зүйтэй.Бүх мөчрүүд жигд үндэслэн ургаж эхлэхэд суулгаснаас хойш 35-40 хоногийн дараа хүлэмжийн температурыг аажим буулгасаар 2 сарын дараа хүлэмжийн хучлагыг авч хэвийн нөхцөлд дасгана.Энэ үед усалгааг цөөрүүлж , унах хур тундасны байдлыг харгалзан 7-14 хоногт мананжуулах төхөөрөмжөөрөө услана. Ногоон мөчрөөр ургуулж байгаа тарьцаа агаарын температурт өлчиржүүлэн дасгаж агаарын температур хасах хэмтэй болоход үртсээр хучиж өвөлжүүлнэ. Үртэс байхгүй бол өвс сүрлээр хучиж болно. Хавар агаарын дулаан нэмэх хэмд ороход хучлагыг болгоомжтой авсны дараа бойжуулалтын талбайд шилжүүлэн суулгаж усалгаа арчилгаа хийнэ.
·         Модлог мөчрөөр үржүүлэх
Модлог мөчрөөр үржүүлэх нь айл өрх , чацаргана сонирхогчид хаана ч хийж болох хялбар арга юм. Ургуулахад хялбар ч амьдарлалтын хувьд ногоон мөчрөөр ургуулахаас дутмаг байдаг. Модлог мөчрийг тарилтанд бэлтгэхдээ эх модыг тайван байдалд орсон үед нь гэмтэж муудаагүй нэг настай , 5-аас доошгүй нахиатай мөчрийг 15-20 см урттайгаар авч 50-100 ширхэгээр багцлан боож цасанд буюу чийгтэй элсэнд дарж, хасах хэмтэй зооринд хадгална.Модлог мөчир тарих талбайгаа 5х10 м-ийн зайтайгаар хамарласан бяцхан дэвсэгүүдэд хуваагаад тарихад услах, арчилахад хялбар, борооны ус тогтох нь сайн байна. Модлог мөчрийг 4-р сарын 3-р 10 хоног, 5-р сарын 1,2 –р 10 хоногт  багтаан тарих шаардлагатай.Жил жилийн байгаль цаг уурын байдлаас шалтгаалан тарих хугацаа нь хөрсний гэсэлттэй холбоотойгоор өөрчлөгдөх боловч аль болохоор эрт тарих нь мөчрийн өсөлтөнд чухал нөлөөтэй. Тарих мөчрийн эгнээ хооронд 25-30 см, мөчөр хооронд 5 см зайтай тарина. Суулгац бүхий дэвсэгээ гялгар уутаар бүтээж өгвөл зүгээр.

·         Үрээр үржүүлэх
Жимснээс ялган авч хатааж, тасалгааны нөхцөлд буюу хүйтэн зоорь, ердийн агуулахад хадгална. Хавар 1:1 харьцаагаар элсэлж, +18-+240С –д 15-21 хоноход бүрэн хөөж соёлж эхлэнэ. Ингэж идэвхжүүлсэн үрээ хөрсний температур 7-80С  болсон үед боловсруулан бэлтгэсэн хөрсөнд тарина. Мөр хооронд 40 см зайтайгаар 2-4см гүнд суулган тарьж тогтмол услана. Үр тхрих дэвсэгийг сайтар боловсруулан тэгшилж хамар хайрцаг хийвэл услах, арчилахад хялбар байдаг.Элсэрхэг хөнгөн хөрсөнд үрээр тарьсан чацаргана эхний жилдээ 5-10 см, хоёр дохь жилдээ 25-40 см, гурав дахь жилдээ 50-120 см ургана. Чацарганы үрийг намар тарихад хавар эрт соёолдог сайн талтай.

·         Үндэсний шижмээр үрслүүлэх
Чацарганыг үндэсний шижмээр үрслүүлэх нь хамгийн зардал багатайгаар суулгаж үржүүлэх арга юм. Чацаргана байгалийн экологийн орчинд ганц үрнээсээ хэдэн аован метр бүр километр үргэлжлэх төгөл шугуйг үндэсний шижмээрээ үүсгэдэг ер бусын сонин ургамал юм. Чацарганы бутыг элсэрхэг хөнгөн хөрсөнд суулгаад эргэн тойрны хөрсний хөнгөн хэсгийг зөөллөн боловсруулж услахад олон тооны суулгац бэлтгэх боломжийг бүрдүүлдэг.Үндэсний шижмээс ургасан зарим суулгац арчилгаа сайтай нөхцөлд жилд 50-60 см хүртэл өндөр ургана. Харин түүнийг эх модноос нь  салгаж жил өнжөөсний дараа авахад үндэслэлт сайтайамьдрах чадвар нь өндөр байна. Энэ аргыг гэрийнхээ хашаанд цөөн тооны бут үржүүлж байгаа хэн ч гэсэн ашиглаж болох арга юм.
·         Залгаж үржүүлэх арга
Чацарганы мөчрийг залгаж үржүүлэх арга нь арвин ургацтай шинэ сорт гаргахад хэрэглэх тохиромжтой арга юм. Үндэснийхээ бүдүүвчээр 5-9 мм бүдүүн, 1 настай 50-60 см мөчиртэй суулгацыг сонгон авч  гурав дахь жилийн мөчир дээр нь залгана. Залгах мөчрөө тайван байдалд орсон үед нь бэлтгээд залгалтыг хавар 5-р сард хийх шаардлагатай. Үндэсний бүдүүвчнээс 8-10  см –ийн дээгүүр залгалтыг хийгээд залгасан хэсгээрээ полиэтилини лентээр сайтар ороож өгнө. Залгалт хийсэн бутаа танаж хэлбэржүүлнэ.
·         Бусад үржүүлэх аргууд
Чацарганыг үндэсний тайрдасаар үржүүлэх, доод хэсгийн мөчрийг нугалж дарж үржүүлэх зэрэг аргууд байдаг.
  Дөрөв. Чацарганы арчилгаа
2,3-р сард : Модны мөчир дээр тогтсон цасыг сэгсэрч унагах, хатсан хуурай мөчрийг зайлуулах, модлог мөчир бэлтгэх , тарих шаардлагатай үрийг цэвэрлэх, ариутгах, идэвхжүүлэх усалгааны суваг шуудууг цэвэрлэх

4-р сард : Намар шилжүүлэн суулгасан суулгацыг засах, модлог мөчрийг тарилтанд бэлтгэх, бутны хатсан мөчрийг танах, хөрс сийрэгжүүлэн усалгаа хийж эхлэнэ.

5-р сард: Үр, суулгац модлог мөчрийг талбайд тарих, мөчир залгах, хүлэмжийн суулгацыг ил талбайд шилжүүлэн суулгах, салхи багатай үед ургамлын тоос хүртэлтийг зориуд хийх, ариутгах бодисоор өвчин, хорлогчдыг устгах, талбайг эрдэс болон шинэ нэмэлт бордоогоор бордох, усалгаа хийж, шаардлагатай бол үрээр тарилт хийж болно.

6-р сард : Тухайн нутгийн онцлогт тохируулан усалгааг шаардлагын дагуу хийж, хөрсийг сийрэгжүүлэх, хог ургамлыг устгах, мод бутны хатсан хэсгийг авч цэьэрлэх, хөнөөгч шавьжны голомт илэрвэл өндөг, авгалдайг нь устгах, жимсний бутыг танаж хэлбэршүүлэх, ногоон мөчир ургуулах, хүлэмжийн хөрс, төхөөрөмж бэлтгэж, мананжуулахад хэрэглэх ус цацруулагч болон усалгааны хоолой бусад зүйлсийг бэлэн болгоно.

7-р сард: Усалгаа  арчилгаа үргэлжлүүлэн хийж бутны эгнээ, мөр хооронд сийрүүлэлт хийж, хог ургамлыг устгах, ногоон мөчир бэлтгэх, түүнийг мананжуулах хүлэмжинд  суулгаж арчилгаа хийх, чацарганы өвчин үүсгэгчидтэй тэмцэх, шаардлагатай үед ариутгах бодис цацах, өвчилсөн мод мөчрийг шалгаж авч устгах

8-р сард: Үндэсний шижмээс ургасан үндэслүүрүүдийг эх модноос нь салгах, хүлэмжинд суулгасан ногоон мөчрийг үргэлжлүүлэн арчилж ургуулах, усалгаа, арчилгааг чацарганы талбайд үргэлжлүүлэн хийх, хөрс сийрүүлж, хог ургамлыг устгах, ургацын байдлыг тогтоож жимс хураах бэлтгэл хийх, боловсорсон жимсний түүвэр хураалт эхлэнэ. Бутны хатсан хэсгийг зайлуулж жимс идээг шувуудаас хамгаалах арга хэмжээ авах

9-р сард:  Жимс хураах ажил зохион байгуулж, хураасан жимсээ цэвэрлэх , борлуулах, зөв зохистой хадгалах, бутны хатсан хэсгийгтанах, намрын усалгаа хийх, шуудууг засах, мананжуулах төхөөрөмж, услалтын системээ хураах, цэвэрлэх

10-р сард: Жимсийг хурааж дуусгах, талбайг шим болон эрдэс бордоогоор бордох, намрын цэнэг  усалгааг бут бүрт хийж, 10 хувийн шохойн уусмалаар бутны доод хэсгийг шохойдох, намрын тарилт, нөхөн суулгалт хийнэ. Хаталтаас сэргийлэн бут бүрийн эргэн тойрныг үртсээр хучиж болно.

11-р сард :  Модлог сөчир бэлтгэн цас элсэнд дарж хадгална. Мод бутны мөчир нахиаг шалган шавжны авгалдайг түүж шатааж устгах, мод бутыг засаж хэлбэржүүлэх, үхсэн мөчрийг авч зайлуулах, цас тогтоох ажлыг эхлэх.

12-р сард :    Жимсний бут дээрх цасыг цаг алдалгүй сэгсэрч унагах, төрөл бүрийн шавьжны авгалдайг түүж шатаах, мод бутыг хэлбэржүүлэх , үхсэн мөчрийг зайлуулах , цас тогтоох ажлыг үргэлжлүүлэн хийх, бут орчмын мэрэгчдыг устгах, тэдгээрээс хамгаалах арга ажиллагаа явуулах

Тав. Чацарганы усалгаа
Чацарганы талбайг тарьсан эгнээгээр нь услахад хялбараас гадна усны алдагдал бага байдаг.  Усалгааг ус барих чадвар багатай элсэрхэг  хөнгөн хөрсөнд 7-14 хоног тутамд хийж байх шаардлагатай Усалгаатай хамт эрдэс болон шим бордоогоор бордож байх нь чухал юм. Усны нэвчилт ууршилтыг багасгахын тулд тогоо буүрд 5-10 см зузаан үртэс хийнэ. Үйлдвэрлэлийн ажиллагаанаас үзэхэд усалгаа хангалттай нөхцөлд ус чийг дутагдсан талбайтай харьцуулахад өсөлт ургалт 1 дахин, нэг ба хоёр наст найлзуур мөчир 2 дахин иоүү байдаг.
Зургаа. Чацарганы өвчин үүсгэгчид,
 хөнөөгчидтэй тэмцэх
Чацарганы навч, нахиа, үр жимсийг идэж өвчлүүлдэг олон тооны өнөөгч шавьжнууд байдаг. Эдгээрийн авгалдай, хүүхэлдэйг түүж шатаан устгах экологийн орчиндоо эсрэг нөлөөлөл багатай ариутгах бодис цацаж устгах арга ажиллагаа явуулна. Чацарганы жимсийг боловсронгуут шаазгай, хэрээ, туроиах, улаан хошуут, болжмор зэрэг олон тооны шувууд идэх учир тэдгээрийг үргээх, өндөрлөг дээр хурц тод өнгөтэй /хөх, улаан/ цэг тавих, салхины хүчээр эргэх сэнс, салхинд сэрчигнэх чимээ гаргах зүйлс тавьж үргээдэг. Салхины хүчээр эргэдэг гялалзсан өнгө өнгийн гэрэл цацрах төхөөрөмж тавихад үр дүнгээ өгдөг байна. Салхины хүчээр эргэх бөмбөлөгтэй олон тооны жижг толь нааж эргүүлэхэд шувууд дайжиж зугтах нь илүү байдаг.
Хөнөөгч шавьжны авгалдайгаар хооллодог шавьжийг цэцэрлэгийнхээ талбайд үржүүлбэл илүү үр дүнтэй болох юм. Чацарганы бутны холтосыг хулгана, туулай зэрэг амьтан мэрэх , доод хэсгийн нахиа найлзуураар хооллох учир эдгээрийг үргээх, муур тавих, бага хэмжээний талбайд бол ус цутгах , хавх занга тавих зэргээр тэмцэх боломжтой.Бутны мөчир, нахиа өвчлөх, хатах зэрэг шинж илэрвэл тайрч хаях хэрэгтэй.









Үхрийн нүд

Үхрийн нүд жимс














Үхрийн нүд
Арчилгаа
Үхрийн нүд чийг их шаарддаг таримал учир газрын хөрсийг байнга сийрэг бөгөөд усалгаа хийж хог ургамлыг устгаж байх нь чухал болно.
·          
Усалгаа
Хаврын усалгаа
1-р усалгаа  -   4-р сарын сүүлч, 5-р сарын эхэн
2-р усалгаа -  5-р сарын 10-15-ны үеэр буюу цэцэглэжлтээс өмнө
3-р усалгаа-  үр тогтолтын үед
4-р усалгаа-  жимс боловсорч эхлэхээс өмнө
5-р усалгаа – жимс хураахаас 7 хоногийн өмнө
Гэвч хур тунадас ховор гандуу, хөрс элсэрхэг бол цэцэглэлт, үр тогтолт ,жимс боловсрох үед бараг 7 хоногт 1 удаа хөрсний гүнд 30-40 см нэвчиж орохоор буюу 10 л үрчим ус хийнэ.
Намрын усалгаа
9-р сарын сүүлч 10-р сарын эхээр хөрсөнд 50-60 см гүн ус нэвтэртэл 2-3 удаа услах нь чухал юм.
Тайралт
1.    4-5 настайгаас тайралт таналт хийнэ.
2.    Бусад.
·         Бутанд засал хийнэ
·         Нунтаг бууц, багсармал бордоогоор бордоно.
·         Цэцэглэж, жимслэж эхлэхэд шар бууцны шингэн уусмалаар услаж өгнө
Тайралт
·         Анхны жил
Хавар суулгац тарьсанаас хойш мөчрийн нахиа задралтаас өмнө2-3 нахиа  үлдээж үзүүрийг тайрна. 
·         Хоёрдохь жил
Хамгийн сайн үндэслэж хөгжсөн 3-4 мөчрийг үлдээж бусдыг тайрна.
·         Дараахь жилүүдэд
Хөлдсөн, гэмтсэн,  өвчилсөн  мөчрүүдийг цэвэрлэнэ.
·         4 ба түүнээс дээш настай бутанд засалт, таналт хийж хэлбэршүүлнэ.
·         5 настай бутанд
-           5настай нол мөчир
-          3-4 настай мөчир
-          3 настай мөчир  3
-          2 настай мөчир  3
-          1 настай мөчир 3-ыг үлдээж бусдыг тайрна. Тэгэхдээ хэлбэр муутай, газраар налж мушгирч ургасан, хагарч гэмтсэн мөчрүүдийг хайч, хурц хутгаар тайрна.
Үхрийн нүдийг үржүүлэх
а.Тайрдас
б.Нугалга
                               а.Тайрдас
·         Намар 9-р сарын 1,2 –р хагаст 5-6 нахиа бүхий18-20 см мөчрийг тайран авч дээд, доод үзүүрийг нахианы  доод талаар хурц хутгаар огтлон авч өдөрт нь тарина.
·         Сайн бордож боловсруулсан хөрсөнд мөчир хооронд 12-15 см, эгнээ хооронд 60-70 см зайтай , 450  налуу газраас дээш 2 нахиа  ил гаргаж 2 нахиатай үзүүрийг хөрсөнд булж , эргэн тойрны хөрсийг сайн нягтруулж  услаад дараа нь хөрсөн дээр хөх бууц хийж өгнө.

                             б.Нугалга

·         Нугалаж суулгахаас өмнө доод газрын хөрсийг сийрүүлж сайтар услана.
·         Ац модоор  нахиа бүхий хэсэг дээр дарж  11-12 см зузаан нойтон сийрэг шороо хийнэ.
·         3-4 7 хоногийн дараа дахин шороо нэмж хийнэ.Үүнд нахиа бүхий мөчрийн (2-3 нахиатай) үзүүрийг газраас дээш ил гарган нахиатай дунд хэсгийг шороонд суулган дарж болох ба эсвэл бүх нийт мөчрөө шороонд битүү хэвтүүлэн дарж болно.
·         Ингэж хавар нугалж суулгасан ( булсан) нахиа бүхий мөчрийг услах, хөрс сийрүүлэх, хог ургамлыг түүэ услах арчилгааг сайн хийж өгвөл намар болоход олон салаа үндэс найлзуур үүсэн хөгжиж амжина.
·         Ийнхүү үндэслэсэн найлзуур бүхий мөчрийг үндэсний хамт ухан гаргаж эх бутнаас таслан авч урьдчилан бэлтгэсэн шаврын зуурмагт суулгацын үндэсийг дүрж талбайд бэлтгэсэн нүхэнд 450 налуу мөчрийн үзүүрийг урагш харуулан үндэсийг хооронд нь ороолдуулж бөөгнөрүүлэхгүй нэг